“37-р точка" олон ангит киноны хоёрдугаар хэсэг энэ сарын 30-наас эхэлнэ
Нэгдүгээр бүлгийг нь үзэгчид шимтэн үзэж, чамгүй магтаалд умбуулсан. Тус продакшны авьяаслаг уран бүтээлчид 10 жилийн ойн баяртаа зориулан энэхүү киног бүтээсэн байна.
Мэдээллийн алба

“Миний ах атаман”, “Маш нууц”, “Байтаг богд”, “Зүрхний хилэн” зэрэг бүтээлийг үзэгчдэд хүргэсэн “Фантастик” продакшны залуусын “37-р точка" олон ангит уран сайхны киноны хоёрдугаар хэсэг энэ сарын 30-наас эхлэх гэнэ.
Нэгдүгээр бүлгийг нь үзэгчид шимтэн үзэж, чамгүй магтаалд умбуулсан. Тус продакшны авьяаслаг уран бүтээлчид 10 жилийн ойн баяртаа зориулан энэхүү киног бүтээсэн байна.
Найруулагч Б.Тамирын энэхүү кино хоёр бүлэгтэй, 21 ангитай.
Өнгөрсөн найман сарын турш үргэлжилсэн зураг авалтын багт нийт 200 гаруй уран бүтээлч ажиллажээ.


















