3D зургийг Mонголд нэвтрүүлнэ
Өнгөрсөн сарын сүүлээр Эрх чөлөөний талбай дээр нэгэн сонирхолтой зураг дэлгэгдсэн юм.
Мэдээллийн алба

Монголдоо л анхдагч гэгдэх энэ 3D зургийг залуу зураач П.Намсрай бүтээжээ. Тус зураг 4.5-5.5 хэмжээтэй бөгөөд зотон даавуу дээр зурсан байна.
Зураач тун удахгүй Эрх чөлөөний талбайд өвлийн улиралд зориулсан "Зугаатай өвлийн улирал ирлээ" 3D зургийг үзүүлнэ гэнэ.

Цаашид дөрвөн улирал тутамд тухайн улиралын онцлогийг харуулсан 3D зургийг зураач “Mongolian Real Estate Management” компанийн зардлаар бүтээж байхаар болжээ. Тус компани уран зургийн энэ шинэ урсгалыг дэмжих зорилгоор залуу уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байгаа нь энэ юм.
Энэ талаар “Mongolian Real Estate Management” компанийн маркетингийн захирал Б.Батбаяр "Улирал бүрийн онцлог, зугаатай төрхийг харуулсан, ирэх улирлыг сануулсан зургуудаар бүтэн нэг жилийн хөтөлбөрт арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөөтөй байна" гэлээ.




















