“4 өнгө” үзэгчдэд хэрхэн төсөөлөгдөх нь сонин байна
ДБЭТ олон улсын бүжгийн өдрийг тохиолдуулан ирэх сарын 2, 3-нд “4 өнгө” цоо шинэ балетын шоу тоглолт хийх гэж байна.
Мэдээллийн алба

ДБЭТ олон улсын бүжгийн өдрийг тохиолдуулан ирэх сарын 2, 3-нд “4 өнгө” цоо шинэ балетын шоу тоглолт хийх гэж байна. Тус тоглолтын онцлог нь дөрвөн балетмейстер, дөрвөн улирал, дөрвөн өөр өнгө аяс, утга агуулга бүхий бүжиг дэглэн найруулж, өөр өөрийн онцлогийг харуулах гэнэ.
Тодруулбал, балетын гоцлол жүжигчин Г.Батчимэг хөгжмийн зохиолч Эдвард Григийн “Өглөө”-г сонгон авч хэн бүхний мэддэг, таашаан сонсдог гайхамшигт танил аялгууг жинхэнэ сонгодог классик балетын хөдөлгөөнөөр дамжуулж үзэгчдэд өвлийн улирлыг харуулах бол балетмейстер Б.Жаргал хаврын улирлыг Антонио Вивалдигийн алдарт “Дөрвөн улирал” сонатаар, балетын гоцлол жүжигчин Э.Эрдэнэжаргал Николас Жаар хэмээх шинэ залуу хөгжмийн зохиолчийн бүтээлээр бүжгийн нэг төрлийн урсгалд баригдалгүй, модерн болон контенпорари урсгалыг өөр бусад төрлүүдтэй холбон уран сэтгэмжээр, намрын улирлыг балетын хөтлөх найруулагч Н.Чинзориг Сергей Рахманиновын Төгөлдөр хуурын хоёрдугаар симфонийг неоклассик балеттай зохицуулан цоо шинэ бүтээл туурвиснаа харуулах аж.



















