40 гаруй хүүхэд төөрчээ
Наадмын эхний өдрийн 19 цагийн байдлаар гэмт хэрэг, зөрчлийн 18 дуудлага бүртгэгдсэнээс халаасны хулгайн гэмт хэрэг зонхилжээ. Мөн эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн 40 гаруй хүүхдийг бүртгэн авч, эцэг, эхэд нь хүлээлгэн өгчээ.
Мэдээллийн алба

Баяр наадмын өдрүүдээр цагдаагийн байгууллагын 3000 гаруй алба хаагч хэв журмын хамгаалалтад ажиллаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд 1600 алба хаагч ажиллаж буй. Наадмын эхний өдрийн 19 цагийн байдлаар гэмт хэрэг, зөрчлийн 18 дуудлага бүртгэгдсэнээс халаасны хулгайн гэмт хэрэг зонхилжээ. Мөн эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн 40 гаруй хүүхдийг бүртгэн авч, эцэг, эхэд нь хүлээлгэн өгчээ. Төв цэнгэлдэхийн ойр орчмыг бүрэн камержуулж цагдаагийн алба хаагчид байнгын хяналт тавин ажиллаж буй. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 9 дүгээр хаалганд Нийслэлийн цагдаагийн газрын алба хаагчид байрлаж иргэдийн асуудлыг шуурхай шийдвэрлэн өгч байна. Мөн 10 дугаар хаалганд цагдаагийн төв штаб байрлаж Төв цэнгэлдэх орчмыг камераар хянаж байна.


















