4600 айлын орон сууцыг дахин шинэчилнэ
Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу 2016 он хүртэл 4600 айлын орон сууцыг дахин шинэчлэхээр төлөвлөжээ. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дарга Н.Нацагдорж ярьж байна.
Мэдээллийн алба

Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин орон сууцны барилгыг дахин төлөвлөж шинээр барих журмыг нийслэлээс баталжээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилга 530 гаруй байна гэсэн судалгаа байна. Эдгээр барилгын 320 орчим нь 1970 оноос өмнө барьсан учраас газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлттэй. Харин 210 барилгыг дахин төлөвлөх шаардлагатайг албаныхан хэллээ. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу 2016 он хүртэл 4600 айлын орон сууцыг дахин шинэчлэхээр төлөвлөжээ. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дарга Н.Нацагдорж ярьж байна.


















