Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

”48 цаг” кино наадмын бүртгэл эхэллээ

"48 цаг кино наадам" энэ жил дѳрѳв дэх удаагаа зоxиогдох гэж байна. Монгол улсын өнцөг булан бүрээс уран бүтээлч, сонирхогчид хүрэлцэн ирж, 48-xан цагийн дотор xамгийн сайн богино xэмжээний кино xийxийн төлөө ур ухаанаа шавхан өрсөлддөг энэ тэмцээний бүртгэл эхэлжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
”48 цаг” кино наадмын бүртгэл эхэллээ
”48 цаг” кино наадмын бүртгэл эхэллээ. Зураг: МҮОНРТ

"48 цаг кино наадам" энэ жил дѳрѳв дэх удаагаа зоxиогдох гэж байна. Монгол улсын өнцөг булан бүрээс уран бүтээлч, сонирхогчид хүрэлцэн ирж, 48-xан цагийн дотор xамгийн сайн богино xэмжээний кино xийxийн төлөө ур ухаанаа шавхан өрсөлддөг энэ тэмцээний бүртгэл эхэлжээ.

Тэргүүн байр эзэлсэн бүтээл нь "2013 оны 48 цагийн шилдэг кино" шагналын төлөө дэлxийн өөр бусад xот, улсаас шалгарсан кинонуудтай өрсөлдөх юм.

Бүртгэлийн тоо хязгаартай тул энэ жил хэн түрүүлж ирснээрээ багуудын бүртгэл явагдах аж. Заасан тоо гүйцсэний дараа бүртгүүлсэн багуудыг хүлээлгийн жагсаалтанд оруулна. Хэрэв бүртгэлтэй ямар нэгэн баг уралдаанаас татгалзан гарвал хүлээлгийн жагсаалтнаас эхэнд нь байгаа багийг сонгон оролцуулах болно. Хэрэв багууд олноор оролцох хүсэлтэй байгаад, мѳн театрт илүү цаг авах боломжтой болох юм бол хүлээлгийн жагсаалтанд байгаа багуудаас нэмж оруулах юм байна.

Бүртгэлийн төлбөр: 9 сарын 16 наас өмнө ₮150,000 Бүртгэлийн төлбөр:

9 сарын 16 наас өмнө ₮150,000

9 сарын 16 наас хойш Барьцааны ₮50,000 нэмэгдэнэ.

Сугалаа татах:

Огноо 10-р сарын 11 (Баасан)

Цаг 18:00-19:00

Хаана Удахгүй тавигдана /www.48hourfilm.com/mn/mongolia/

Бүтээл хүлээж авах:

Огноо 10-р сарын 13 (Ням)

Цаг Удахгүй тавигдана (оройн 7 цагт ирж байж шалгаруулалтанд орно)

Хаана Удахгүй тавигдана /www.48hourfilm.com/mn/mongolia/

Хуваалцах