Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“48 цаг-Монгол 2019” наадмын бүртгэл эхэллээ

48 цагийн дотор 4-7 минутын кино бүтээдэг тус наадам ирэх аравдугаар сарын 4-6нд болно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“48 цаг-Монгол 2019” наадмын бүртгэл эхэллээ
“48 цаг-Монгол 2019” наадмын бүртгэл эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монголын киночдод хэдийн танил болсон “48 цаг” кино наадмын бүртгэл эхэлжээ. Киночдын ур чадварыг дээшлүүлэх, авьяаслаг залуу уран бүтээлчийг тодруулах, тэдэнд олон улсын киночидтой өрсөлдөх боломж олгох, Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой тус наадам ес дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. 48 цагийн дотор 4-7 минутын кино бүтээдэг тус наадам ирэх аравдугаар сарын 4-6нд болно.

“48 цаг-Монгол 2019” наадмын шилдгээр шалгарсан бүтээл ирэх оны гуравдугаар сард Нидерланд улсын, Роттердам хотноо болох “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын наадамд оролцож, дэлхийн 150 орны киночидтэй шилдгийн төлөө өрсөлдөх, Франц улсын Канн хотын олон улсын кино наадмын “Бэсрэг кино” буланд дэлгэцээр бүтээлээ гаргах эрхтэй болох юм.

Дээрх наадмын бүртгэл ирэх аравдугаар сарын 3-ныг дуустал үргэлжилнэ.

Хуваалцах