Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

5000 метрийн уралдаанд Их Британийн тамирчин Мо Фара түрүүллээ

Олимпийн наадмын сүүлийн өдрүүдэд хөнгөн атлетикийн төрлүүд медалийн эздээ тодруулсаар байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
5000 метрийн уралдаанд Их Британийн тамирчин Мо Фара түрүүллээ
5000 метрийн уралдаанд Их Британийн тамирчин Мо Фара түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Олимпийн наадмын сүүлийн өдрүүдэд хөнгөн атлетикийн төрлүүд медалийн эздээ тодруулсаар байна. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 5000 метрийн уралдааны ялагч тодров. Их Британийн тамирчин Мо Фара түрүүлж, "Рио-2016" олимпийн наадмаас хоёр дахь алтан медалиа хүртлээ. Тэрбээр өмнө нь эрэгтэйчүүдийн 10 мянган метрийн төрөлд түрүүлж, алтан медаль аваад байсан юм.

"Лондон-2012" оны олимпоос эрэгтэй 5000, 10000 метрийн төрөлд ч гэсэн алтан медаль авч байсан шилдэг тамирчин. Энэ жилийн олимпоос мөн хос алтан медаль хүртэж шилдэг гэдгээ батлан харуулж чадлаа.

Уралдааны хоёрдугаар байрт АНУ-ын тамирчин Пол Кипкэмо Челимо орж, мөнгөн медалийг хүртсэн. Харин гуравдугаар байрт Этиопийн тамирчин Хагос Гебрхивет орж, хүрэл медалийн эзэн болсон юм.


Хуваалцах