600 өрхөд газар өмчлүүлнэ
Энэ жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө аймгийн иргэдийн хурал баталсны дагуу аж ахуйн нэгж, иргэдэд газар олгох ажлаа зохион байгуулна гэж Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Баянмөнх хэллээ.
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн удирдлагууд энэ жил 600 орчим өрхөд, гэр бүлийн хэрэгцээний газар өмчлүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ аль болох аймгийн төвөө тэлсэн байдлаар, мөн сумдад түлхүү газар өмчлүүлэхээр болсон байна. Энэ жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө аймгийн иргэдийн хурал баталсны дагуу аж ахуйн нэгж, иргэдэд газар олгох ажлаа зохион байгуулна гэж Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Баянмөнх хэллээ.


















