Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ
640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус өргөтгөлийн барилга нь тэнхлэгээрээ 66.0м x 19.0м хэмжээтэй, зоорьгүй 4 давхар давхар барилга юм.

Зохион байгуулалтын хувьд 19 хичээлийн анги танхим, лабораторийн танхим, багш нарын өрөө, номын сан, эмчийн өрөө, ажилчдын амралтын өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн байна.Тухайн сургуулийн өргөтгөлийн барилга нь гэрээний хугацааны дагуу 2026 оны 7 сард ашиглалтад орох байсан бол ийнхүү хугацаанаасаа өмнө энэ ондоо багтан улсын комисс хүлээн авлаа.

Тус барилын ажлыг “Шилдээд” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Хуваалцах