Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоолоо
1/4
Нийгэм

650 грамм жинтэй төрсөн бяцхан охин өнөөдөр гурван нас хүрчээ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
650 грамм жинтэй төрсөн бяцхан охин өнөөдөр гурван нас хүрчээ
650 грамм жинтэй төрсөн бяцхан охин өнөөдөр гурван нас хүрчээ. Зураг: МҮОНРТ

2023 онд 659 грамм жинтэй дутуу төрсөн бяцхан үр өнөөдөр гурван нас хүрч, өөрийг нь амьдралд хөл тавихад тусалсан эмч, эмнэлгийн ажилтнуудтайгаа уулзахаар ээжийнхээ хамт иржээ.

Дэлхийн дутуу нярайн өдрийг тохиолдуулан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Дутуу нярай асар их ирээдүй” уриан дор өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгөөр дутуу нярайн тусламж үйлчилгээний ололт, үр дүн, тулгамдаж буй асуудал, эмнэлгээс гарсны дараах урт хугацааны хяналт, өсөлт хөгжил, эхийн сүүний ач холбогдол, эмзэг асаргаа болон гэр бүлийн оролцооны талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, туршлага солилцов.

Мөн дутуу нярайн эрүүл мэндийг хамгаалах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо чухал болохыг онцоллоо.

Энэ үеэр бяцхан үрийн ээж өөрийн хүүхдийг асарч, эмчилсэн эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан талархлын захидал уншиж, гарын бэлэг гардуулсан юм.

Хуваалцах