Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

68 орны чөлөөт бөхийн 349 тамирчин 18 багц медалийн төлөө өрсөлдөнө

“Рио-2016” зуны олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын түрүүч болох ширэн бээлийтнүүд өчигдөр Бразилыг зорьсон. Харин чөлөөт бөхийн тамирчид ирэх сарын 7-нд эх орноосоо мордоно. Иймд уншигч танаа чөлөөт бөхийн тэмцээний хуваарийг танилцуулъя.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
68 орны чөлөөт бөхийн 349 тамирчин 18 багц медалийн төлөө өрсөлдөнө
68 орны чөлөөт бөхийн 349 тамирчин 18 багц медалийн төлөө өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

“Рио-2016” зуны олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын түрүүч болох ширэн бээлийтнүүд өчигдөр Бразилыг зорьсон. Харин чөлөөт бөхийн тамирчид ирэх сарын 7-нд эх орноосоо мордоно. Иймд уншигч танаа чөлөөт бөхийн тэмцээний хуваарийг танилцуулъя.

Рио-де-Жанейро хотын “Olympic Training Center - Hall 3” спортын ордонд наймдугаар сарын 17-21-ны хооронд болох зуны олимпийн наадмын сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнд 68 орны 349 бөх 18 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Наймдугаарсарын 17, лхагвагариг

Эмэгтэй чөлөөт бөхийн 48, 58, 69 кг-ын жингүүдийн барилдаан

  • 10.00 - 13.00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

  • 16.00 - 19.00 Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан,

  • медаль гардуулах ёслол.

Наймдугаарсарын 18, пүрэвгариг

Эмэгтэй чөлөөт бөхийн 53, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан

  • 10.00 - 13.00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

  • 16.00 - 19.00 Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан,

  • медаль гардуулах ёслол.

Наймдугаарсарын 19, баасангариг

Эрэгтэй чөлөөт бөхийн 57, 74 кг-ын жингүүдийн барилдаан

  • 10.00 - 13.00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

  • 16.00 - 19.00 Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан,

  • медаль гардуулах ёслол.

Наймдугаарсарын 20, бямбагариг

Эрэгтэй чөлөөт бөхийн 86, 125 кг-ын жингүүдийн барилдаан

  • 10.00 - 13.00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

  • 16.00 - 19.00 Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан,

  • медаль гардуулах ёслол.

Наймдугаарсарын 21, нямгариг

Эрэгтэй чөлөөт бөхийн 65, 97 кг-ын жингүүдийн барилдаан

  • 8.30 - 11.15 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

  • 12.45 - 15.15 Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан,

  • медаль гардуулах ёслол.

“Рио-2016”-д эрх аваад буй тамирчид чөлөөт бөх (10)

Эрэгтэй

  1. Э.Бэхбаяр /57 кг/

  2. Г.Мандахнаран /65 кг/

  3. П.Өнөрбат /74 кг/

  4. О.Үйтүмэн /86 кг/

  5. Д.Хүдэрбулга /97 кг/

  6. Ж.Чулуунбат /125 кг/

Эмэгтэй

  1. Э.Сумъяа /53 кг/

  2. П.Орхон /58 кг/

  3. С.Батцэцэг /63 кг/

  4. О.Насанбурмаа /69 кг/

Хуваалцах