Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

74 настай уулчин Т.Гүррагчаа Эверестийн оргилд авирна

Эверестийн ноён оргил Жомолунгма далайн түвшнээс дээш 8850 метр өндөр бөгөөд 74 настай уулчин авирсан түүх үгүй аж. Харин гавьяат тамирчин Т.Гүррагчаа энэ оргилд гарна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа юм байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
74 настай уулчин Т.Гүррагчаа Эверестийн оргилд авирна
74 настай уулчин Т.Гүррагчаа Эверестийн оргилд авирна. Зураг: МҮОНРТ

Эверестийн ноён оргил Жомолунгма далайн түвшнээс дээш 8850 метр өндөр бөгөөд 74 настай уулчин авирсан түүх үгүй аж. Харин гавьяат тамирчин Т.Гүррагчаа энэ оргилд гарна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа юм.

Уулын спортын ОУХМ, олон улсын шилдэг уулчин, Монгол Улсын Гавьяат тамирчин, Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургагч багш, ахмад тамирчин Т.Гүррагчаа ирэх 4-5 дугаар сард Эверестийн ноён оргил Жомолунгмад авирахаар бэлтгэлдээ гараад байна.

Цаст Гималайн ноён оргилыг тойроод 8000 метрээс дээш өндөртэй 14 салбар оргил байдаг бөгөөд гавьяат тамирчин Т.Гүррагчаа Мерапека, Лобуче хоёр оргил дээр 2001 онд, Казахстан, Киргызстаны хил дээр оршдог далайн түвшнээс дээш 7010 метрийн өндөртэй Хан тэнгэр оргилд 1990 онд авирч байсан туршлагатай аж.


Хуваалцах