Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

78 настай Т.Цэрэндолгор алтан медаль хүртжээ

Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг тус тэмцээнд 165 орны 28 мянга гаруй тамирчин спортын 28 төрөлд өрсөлдсөн байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
78 настай Т.Цэрэндолгор алтан медаль хүртжээ
78 настай Т.Цэрэндолгор алтан медаль хүртжээ. Зураг: МҮОНРТ

Шинэ Зеландын Оакланд хотод Дэлхийн мастеруудын спортын наадам энэ сарын 21-нд эхэлжээ.

Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг тус тэмцээнд 165 орны 28 мянга гаруй тамирчин спортын 28 төрөлд өрсөлдсөн байна.

Манай улсаас спортын зургаан төрөлд 30 гаруй тамирчин оролцсоноос Монголын багийн медалийн “салхийг” зээрэнцэг шидэлтийн төрлийн 75-79 насны ангилалд оролцсон Т.Цэрэндолгор хагалсан байна. Тэрбээр 20.90м шидэж алтан медаль хүртжээ.

Энэ төрөлд нийт найман тамирчин өрсөлдсөнөөс мөнгөн медалийг АНУ, хүрлийг Австралийн тамирчин хүртсэн байна. Манай тамирчин Т.Цэрэндолгор өдгөө 78 настай аж.

Хуваалцах