Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

85 настай Ц.Раднаа ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Тэмцээний уртын харайлтын төрөлд түрүүлж, эх орныхоо төрийн дууллыг дахин эгшиглүүлсэн байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
85 настай Ц.Раднаа ДАШТ-ээс алтан медаль хүртлээ
85 настай Ц.Раднаа ДАШТ-ээс алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Польш Улсад болсон хөнгөн атлетикийн мастерсын ДАШТ-ээс Монгол Улс шинэ аваргатай болсон билээ.

Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд 85 настай Ц.Раднаа түрүүлж, дэлхийн дээд амжилт шинэчилсэн. Тэгвэл тэрбээр тус тэмцээнээс дахин алтан медаль хүртжээ.

Тэмцээний уртын харайлтын төрөлд түрүүлж, эх орныхоо төрийн дууллыг дахин эгшиглүүлсэн байна.

Мөн ОУХМ Төмөрбатын Цэрэндолгор Torun 2019 мастерсийн ДАШТ-д 80-85 насны ангилалд шидэлтийн таван төрлөөр оролцож, нэг алт, дөрвөн мөнгөн медаль хүртэж, есөн удаагаа дэлхийн аварга болов.

Хуваалцах