"90 -ээд оны хит ковер дуунууд" тэмцээн зарлалаа
Тус тэмцээнд гадаад, Монгол дуунуудаар оролцох боломжтой бөгөөд бүртгэлийн хугацаа наймдугаар сарын наймнаас эхлэн наймдугаар сарын 20 хүртэл үргэлжлэх юм байна.
Мэдээллийн алба

Залуусын сэтгэл зүрхэнд хоногшсон, одоо ч сонсох дуртай 90-ээд оны хит дуунуудаар ковер дууны тэмцээнийг Portal медиа студиэс зарлажээ. Тус тэмцээнд гадаад, Монгол дуунуудаар оролцох боломжтой бөгөөд бүртгэлийн хугацаа наймдугаар сарын наймнаас эхлэн наймдугаар сарын 20 хүртэл үргэлжлэх юм байна.
Тэмцээний шагналын сан:
1-р байр: 2 сая төгрөгний эрхийн бичиг студийн
2-р байр 1,5 сая төгрөгний эрхийн бичиг студийн
3-р байр 1 сая төгрөгний эрхийн бичиг студийн
Тусгай байр 2 -ыг шалгаруулах бөгөөд нэг дуу бичүүлэх эрхийн бичгээр тус тус шагнах аж.
"90 -ээд оны хит ковер дуунууд" тэмцээний бүртгэлийн материалыг тус тэмцээний ерөнхий зохион байгуулагч "Portal Studio" - ийн байранд хүлээн авч байгаа ажээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 96884099, 99728383, 89891161 дугаарын утаснаас лавлаарай.


















