Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

91 настай хэвтэрт орсон ээжийгээ асрагч хоёр гаргүй Чен

Өнгөрсөн сард Чен хэмээх эрийн 91 настай ээж хүнд өвчний улмаас хэвтэрт оржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
91 настай хэвтэрт орсон ээжийгээ асрагч хоёр гаргүй Чен
91 настай хэвтэрт орсон ээжийгээ асрагч хоёр гаргүй Чен. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн сард Чен хэмээх эрийн 91 настай ээж хүнд өвчний улмаас хэвтэрт оржээ. Хятадын Чунцин хотын жижигхэн тосгонд амьдардаг тэдэнд хамаатан садан гэх ямар ч хүн байхгүй учир хоёр гаргүй, 48 настай Чен ээжийгээ асарч, хооллодог гэнэ. Тэрбээр долоон настай байхдаа өндөр хүчдэлд цохиулж хоёр гаргүй болсон байна. Гэвч тэрбээр амьдралд сөхрөлгүй бусад хүмүүсийн адил хөдөлмөр эрхэлж, ахуй амьдралаа залгуулан бүгдийг хийж сурчээ.

Чен “Хэдийгээр би гаргүй ч өндөр настай ээжийгээ удаан асарч чадна. Гар минь байхгүй ч хөл минь сайн байгаа учраас бусад хүнээс хэд дахин илүү мөнгө олж чадна” хэмээн ярьдаг байна.

Хуваалцах