А.Адъяахүү: Э.Оюунболдын допингтой холбоотой асуудлаар ярих зүйл надад үнэндээ алга
Э.Оюунболд надтай уулзах нь битгий хэл утсаар ч яриагүй. Тиймээс энэ талаар надад ярих зүйл үнэндээ алга байна.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн билээ.
Гэвч түүний допингийн шинжилгээний хариугаар сэргээш хэрэглэсэн нь тогтоогдлоо гэж үндэсний баяр наадам зохион байгуулах хороо албан ёсоор мэдэгдсэн.
Үүний дараа нутаг нэгт дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс хэвлэл мэдээлэлийнхэн янз бүрийн харилт авч байна.
Харин Э.Оюунболдтой хамгийн ойр байх хүний нэг түүний багш, Монгол Улсын начин Б.Адъяахүүтэй утсаар холбогдож энэ тухай лавлахад дараах хариултыг өгсөн юм.
Үүнд “Э.Оюунболд улсын баяр наадмын дараахан Хүй долоон хутагт барьсан манай гэрт ирсэн. Тухайн үед би шавьдаа баяр хүргэж, сайхан зүйлийн талаар ярилцаж байгаад салцгаасан. Тэр үед допингийн талаар огт яриагүй. Ярих ч үндэс байхгүй гэж бодож байлаа. Бид хоёр наадмаас хойш нэг удаа тэгж л уулзалдсан. Түүнээс хойш Э.Оюунболд надтай уулзах нь битгий хэл утсаар ч яриагүй. Тиймээс энэ талаар надад ярих зүйл үнэндээ алга байна” гээд утсаа салгав.


















