Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

А.Анхбаяр, Б.Чанцалдулам нар “Цаг сэлгээтэй” аялан тоглолтоо хийнэ

Тэд “Жаргаж амьдаръя”, “Хайрын совинтой бороо”, ”Насны ганцхан хань”, “Учирал холын чамтайгаа”, ”Хангайн дуу”, “Цаг сэлгээтэй” , “Чи бидэн хоёр” зэрэг дуугаараа хит дууны жагсаалтыг тэргүүлсээр байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Анхбаяр, Б.Чанцалдулам нар “Цаг сэлгээтэй” аялан тоглолтоо хийнэ
А.Анхбаяр, Б.Чанцалдулам нар “Цаг сэлгээтэй” аялан тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

МУСТА дуучин А.Анхбаяр, Б.Чанцалдулам нар дурсамж, дуртатгал сэргээх үүднээс “Мөнхийн хайр” дуугаа клипжүүлжээ.

Хүн бүрийн зүрхэнд эгшиглэж, аманд аялагддаг олон сайхан дуутай тэд “Алтан туурайт ажнай”, “Учралт холын чамтайгаа”, “Цаг сэлгээтэй” зэрэг дууг дуулдаг билээ.

Мөн Монгол бөхийн өргөөнд бие даасан тоглолтоо шилдэг дизайн, дахин давтагдашгүй найруулга, хөгжмийн гайхамшгийг цогцлоож, хийсэн. Түүнчлэн эх орноо нар зөв тойрч, 20 аймгийн 310 суманд давхардсан тоогоор 400 тоглолт хийсэн юм.

Тэд “Жаргаж амьдаръя”, “Хайрын совинтой бороо”, ”Насны ганцхан хань”, “Учирал холын чамтайгаа”, ”Хангайн дуу”, “Цаг сэлгээтэй” , “Чи бидэн хоёр” зэрэг дуугаараа хит дууны жагсаалтыг тэргүүлсээр байна.

Тэдний дараагийн ажил Монголынхоо хоймор сайхан Хөвсгөл нутгийн бүх суманд энэ сарын 24-нөөс эхлэн “Цаг сэлгээтэй” Аялан тоглолтоо зохион байгуулах гэж байна.

Хуваалцах