Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

А.Батцэцэг алтан медаль хүртлээ

Тус тэмцээнд Европын гурван удаагийн аварга Опан Сат, Европын хошой аварга Анзор Уришев тэргүүтэй шилдэг бөхчүүд оролцож байгаа нь тэмцээний нэр хүндийг улам өсгөж байгаа бөгөөд тэмцээний эхний өдөр манай тамирчин А.Батцэцэг 58 кг-ийн жинд түрүүлж алтан медаль хүртлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Батцэцэг алтан медаль хүртлээ
А.Батцэцэг алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Алдарт дасгалжуулагч Дмитрия Миндиашвилигийн нэрэмжит насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн олон улсын тэмцээн өнгөрсөн Баасан гарагт ОХУ-ын КРАСНОЯРСК хотод нээлтээ хийсэн. Тэмцээний онцлог нь өнгөрсөн 12-р сард FILA буюу Олон улсын бөхийн төрлүүдийн холбооноос баталсан шинэ жингийн ангилалаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэмцээнд ОХУ, Казахстан, Беларусь, Узбекистан, Монгол, Япон, Норвеги, Финлянд зэрэг орны бөхчүүд өрсөлдөж байгаа аж. Тус тэмцээнд Европын гурван удаагийн аварга Опан Сат, Европын хошой аварга Анзор Уришев тэргүүтэй шилдэг бөхчүүд оролцож байгаа нь тэмцээний нэр хүндийг улам өсгөж байгаа бөгөөд тэмцээний эхний өдөр манай тамирчин А.Батцэцэг 58 кг-ийн жинд түрүүлж алтан медаль хүртлээ.

Хуваалцах