А.Батцэцэг, Б.Хонгорзул нар Казахстаны бөхчүүдийг ялж хүрэл медаль хүртлээ
А.Батцэцэг Казахстаны Эмма Тиссинаг, Б.Хонгорзул Казахстаны Алтынай Сатылганыг ижил оноогоор цэвэр (11:0) ялав.
Мэдээллийн алба

Красноярскийн тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Болдсайханы Хонгорзул нар хүрэл медалийн эзэн боллоо.
А.Батцэцэг Казахстаны Эмма Тиссинаг, Б.Хонгорзул Казахстаны Алтынай Сатылганыг ижил оноогоор цэвэр (11:0) ялав.
ОУХМ А.Батцэцэг Красноярскийн дэвжээнээс тав дахь, Б.Хонгорзул өнгөрсөн жилийн алдаагаа цайруулж анхны медалиа зүүлээ.


















