Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

А.Батцэцэг мөнгөн медаль хүртлээ

А.Батцэцэг өнгөрсөн жил Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулж үзүүрлэв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Батцэцэг мөнгөн медаль хүртлээ
А.Батцэцэг мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд “Жакарта-2018” Азийн наадам болон 2018 оны Азийн АШТ-ий хүрэл, 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын дэлхийн болон Азийн аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг мөнгөн медалийн эзэн боллоо.

Тэрбээр Си-Анийн дэвжээнд шөвгийн наймд Вьетнамын Дао Ти Хуонийг оноогоор цэвэр (10:0), хагас шигшээд 2017 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Манжу Кумариг 15:6-гаар тус тус ялсан. Тэгвэл шигшээ барилдаанд өсвөр үеийн дэлхийн болон Азийн аварга, энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга Японы Юзүка Инагакитай хүч үзэж оноогоор цэвэр (0:10) ялагдлаа.

А.Батцэцэг өнгөрсөн жил Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулж үзүүрлэв.

Хуваалцах