Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

А.Батцэцэг за­луучуудын дэлхийн аварга боллоо

Хорват улсын Загреб хо­тноо зохион байгуулагдсан 2014 оны чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэм­цээн дөрвөн өдөр үргэлжилж, өчигдөр дүнгээ гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Батцэцэг за­луучуудын дэлхийн аварга боллоо
А.Батцэцэг за­луучуудын дэлхийн аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Хорват улсын Загреб хо­тноо зохион байгуулагдсан 2014 оны чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ дөрвөн өдөр үргэлжилж, өчигдөр дүнгээ гаргалаа.

Тус тэмцээнд оролцсон манай улсын эмэг­тэй баг тамирчдаас 55 кг-ын жинд ба­рилдсан А.Батцэцэг бүх өр­сөлдөгчдөө илүүрхэн ялж за­луучуудын дэлхийн аварга боллоо. Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд 20 бөх барилдсанаас А.Батцэцэг нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Хятадын бөх Хьюжинг Вангийг, гуравдугаар тойрогт Германы бөх Женни Сенжерийг цэвэр ялсан байна. Улмаар мөнгөн медалийн төлөө барилдаанд Японы бөх Нанами Ириег 8:3-аар ялж, алтан медалийн тө­лөө Украины бөх Татьяна Кит­тэй өрсөлдөж 10:0-ээр илт илүүрхсэнээр ийнхүү аварга болжээ.

Тэр­бээр Азийн өсвөрийн болон за­луу­чуудын аварга, дэлхийн за­луучуудын аварга бөгөөд олон улсын хэм­жээ­ний мастер, хүүхдийн спор­­тын наадмаас алт, өсвөр үеийн УАШТ-ээс хүрэл, залуу­чуу­дын УАШТ-ээс хүрэл, хо­­шой алт, мөнгө, насанд хүрэгч­­дийн УАШТ-ээс алтан ме­даль хүртээд байгаа шилдэг та­мир­чин юм.

Хуваалцах