А.Баярцэцэгийн тоглосон киноны нээлт удахгүй болно
Гол дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин С.Дамдин, Ё.Цог, жүжигчин Л.Дэмидбаатар нарын зэрэг уран бүтээлч тоглосон бол ерөнхий найруулагчаар Д.Баярсайхан ажилласан байна.
Мэдээллийн алба

АНУ-ын Вашингтон хотноо болсон 66 дахь удаагийн “Дэлхийн мисс”-д амжилттай оролцож, шилдэг 11 оролцогчийн нэг болсон А.Баярцэцэг ирэх сард эх орондоо ирэх гэнэ. Тэрбээр “Дэлхий мисс” тэмцээн өндөрлөсөний дараа хувийн ажлаа амжуулахаар үлджээ.
Түүнчлэн түүний тоглосон “Явуулын хүн” уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа аж. Тэрбээр дээрх кинонд Ариунаа хэмээх хөдөөний эгэл жирийн бүсгүйн дүрд бүтээжээ.
Гол дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин С.Дамдин, Ё.Цог, жүжигчин Л.Дэмидбаатар нарын зэрэг уран бүтээлч тоглосон бол ерөнхий найруулагчаар Д.Баярсайхан ажилласан байна.
“Явуулын хүн” уран сайхны киноны зураг авалтыг өнгөрсөн оны есдүгээр сард Өвөрхангай аймгийн Бүрд суманд хийгджээ.


















