А.Долгор “Зүйрлэшгүй сайхан”
Энэ удаагийн тоглолтод ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, П.Бадарч, Б.Лхагвасүрэн, Ш.Дулмаа нар оролцож нутгийн дуучныхаа тоглолтод ирсэн зочдын сонорыг уран үгсээр мялаах гэнэ.
Мэдээллийн алба

Ардын жүжигчин, дуучин А.Долгор энэ сарын 8-нд “Зүйрлэшгүй сайхан” нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоо хийнэ. Тэрбээр өнгөрсөн намар урлагт зүтгэсэн 40 жилийн ойд зориулсан эгшиглэнт он жилүүдийнхээ тайлан тоглолтыг тодорхой үзэгчдийн хүрээнд хийж даруухан тэмдэглэсэн.
Харин жил бүр эмэгтэйчүүдийн баяраар хийдэг тоглолт нь түүний ард түмэнтэйгээ уран бүтээлээрээ учран золгодог ерөөлт хүслэн баяр нь юм.
Энэ удаагийн тоглолтод ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, П.Бадарч, Б.Лхагвасүрэн, Ш.Дулмаа нар оролцож нутгийн дуучныхаа тоглолтод ирсэн зочдын сонорыг уран үгсээр мялаах гэнэ.


















