Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

А.Эрдэнэ-Очир, М.Уянсүх нарт "Дэлхийн яруу найргийн төлөөх алтан медаль"-ийг гардуулжээ

Тайваньд болж буй Дэлхийн яруу найрагчдын хурлын үеэр "Болор цом"-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир, М.Уянсүх нарт Дэлхийн Урлаг Соёлын Академиас "Яруу найргийн төлөөх гарамгай алтан медаль"-ийг гардуулсан байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Эрдэнэ-Очир, М.Уянсүх нарт "Дэлхийн яруу найргийн төлөөх алтан медаль"-ийг гардуулжээ
А.Эрдэнэ-Очир, М.Уянсүх нарт "Дэлхийн яруу найргийн төлөөх алтан медаль"-ийг гардуулжээ. Зураг: МҮОНРТ

Тайваньд болсон Дэлхийн яруу найрагчдын хурлын үеэр "Болор цом"-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир, М.Уянсүх нарт Дэлхийн Урлаг Соёлын Академиас "Яруу найргийн төлөөх гарамгай алтан медаль"-ийг гардуулсан байна.

Дэлхийн утга зохиол, урлагийн төв байгууллагаас ийнхүү Монголын яруу найргийг үнэлж, дээрх нэр хүндтэй шагналыг гардуулжээ. Мөн нүүдэлчний сод яруу найрагч Г.Мэнд-Ооёод Монголын төр "Чингис хааны одон"-гоо ирэх "Монгол бахархлын өдөр"-өөр гардуулах учиртай. Тайваньд болж буй Дэлхийн яруу найрагчдын хуралд манай улсаас Г.Мэнд-Ооёо тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа юм.

Эрхэм яруу найрагчдыг урлагийн Янжинлхам бурхан өнөд ивээг.

Хуваалцах