Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

А.Фергюсоны зажилж байсан бохь нэг тэрбум 344 сая орчим төгрөгөөр худалдаалагджээ

Дуудлага худалдаагаар олсон орлогыг “Манчестер юнайтед”-ын сайн санааны санд хандивлахаар болжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Фергюсоны зажилж байсан бохь нэг тэрбум 344 сая орчим төгрөгөөр худалдаалагджээ
А.Фергюсоны зажилж байсан бохь нэг тэрбум 344 сая орчим төгрөгөөр худалдаалагджээ. Зураг: МҮОНРТ

Хөлбөмбөгийн алдарт дасгалжуулагч А.Фергюсон “Манчестер юнайтед” багийг сүүлчийн удаа удирдах үеэр зажилж байсан бохийг нь дуудлага худалдаагаар борлуулжээ.

Бүр 390 мянган фунт стерлингийн (нэг тэрбум 344 сая орчим төгрөг) үнэд хүрснийг “The Sun” сонин мэдээлэв.

Тус тоглолтод “Манчестер юнайтед” багийнхан “Вест бромвич”-той 5:5-ын харьцаатай тэнцсэн юм.

Дуудлага худалдаагаар олсон орлогыг “Манчестер юнайтед”-ын сайн санааны санд хандивлахаар болжээ.

А.Фергюсон “Манчестер юнайтед” клубийг 1986-2013 оны хооронд удирдахдаа 13 удаа Английн аварга болж, хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээнд тав, “Аваргуудын лиг”-т хоёр удаа түрүүлсэн юм.

Хуваалцах