Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

А.Георгиев, Т.Тансыккужина нар Дэлхийн цомд аваргална

А.Георгиев 10, Т.Тансыккужина зургаан удаа дэлхийн аварга цолыг хүртсэн билээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Георгиев, Т.Тансыккужина нар Дэлхийн цомд аваргална
А.Георгиев, Т.Тансыккужина нар Дэлхийн цомд аваргална. Зураг: МҮОНРТ

Карибын тэнгисийн Кюрасао аралд өндөрлөсөн "Curacao open challenge" даамын тэмцээний ялагчаар Александр Георгиев тодорлоо. Тодруулбал, Оросын их мастер боломжит 18 онооноос 16 оноо (7 хожиж, 2 тэнцсэн) авсан бөгөөд тэмцээн өндөрлөхөөс нэг тойргийн өмнө түрүүлэх болзлоо хангасан.

Ийн А.Георгиев дээрх амжилтаараа оны төгсөлд БНХАУ-д зохиогдох тэмцээний үр дүнгээс үл хамааран 2019 оны Дэлхийн цомын ялагчаар тодорсон байна. Тэрбээр тус цувралаас нийтдээ 622 оноо авсан нь удаалж яваа Ян Гронендейкээс даруй 114 оноогоор илүү юм. Өөрөөр хэлбэл, Голландын их мастер дараагийн тэмцээнд түрүүлсэн ч нийлбэр оноогоор түүнийг гүйцэх боломжгүй юм.

Үүнээс гадна хэдий "Curacao open"-д тоглоогүй ч ОХУ-ын Тамара Тансыккужина эмэгтэйчүүдийн ангилалд Дэлхийн цомын цувралд түрүүлэх нь тодорхой болжээ. Тэрбээр нийтдээ 535 оноо цуглуулаад байгаа аж.

Ташрамд дурдахад, А.Георгиев 10, Т.Тансыккужина зургаан удаа дэлхийн аварга цолыг хүртсэн билээ.

Хуваалцах