А.Ичинноров Чиёошома Г.Мөнхсайханд ялагдлаа
Башёг тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээд бичигдэж байсан маэгашира Ичиноёжо А.Ичинноров Чиёошома Г.Мөнхсайханд ялагдаж, 10 даваа, гурван унаатай боллоо.
Мэдээллийн алба

Японы нийслэл Токио хотноо болж буй мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын хацү башё 13 дахь өдрөө үргэлжилж байна.
Башёг тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээд бичигдэж байсан маэгашира Ичиноёжо А.Ичинноров Чиёошома Г.Мөнхсайханд ялагдаж, 10 даваа, гурван унаатай боллоо.
Одоо башёг тэргүүлж байгаа Кисэносато озэки Гоэйдотой барилдах бол их аварга Хакүхо озэки Котошёогикүтэй оноолт таараад байна. Тэгвэл тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байгаа Таканойва А.Баасандорж комүсүби Такаясүтэй /9-3/ барилдана.


















