Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

А.Хүчитбаатар цусны хорт хавдраар өвчилжээ

Мэргэжлийн сүмогийн жюүрёо зиндаанд хүч үзэж буй манай улсын тамирчин Токитэнкү А.Хүчитбаатар Lymphoma буюу цусны хорт хавдраар өвчилснийг Токицүказэ ояката мэдэгдлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Хүчитбаатар цусны хорт хавдраар өвчилжээ
А.Хүчитбаатар цусны хорт хавдраар өвчилжээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмогийн жюүрёо зиндаанд хүч үзэж буй манай улсын тамирчин Токитэнкү А.Хүчитбаатар Lymphoma буюу цусны хорт хавдраар өвчилснийг Токицүказэ ояката мэдэгдлээ. Тэрбээр өнгөрсөн башёд хүч үзэж байхдаа хавиргаа гэмтээснээр барилдаанаа зогсоож, дээрх зиндаагийн есөд эрэмбэлэгдсэн. Ийнхүү хавиргаа эмчлүүлж байх явцдаа дээрх аюулт өвчин туссанаа мэджээ. Гэхдээ одоогоор биеийн байдал нь сайжирч байгаа ч 20 кг орчим турсан гэнэ. Иймд гэр бүлийнхэн нь Монголоос Токиод очоод байгаа аж. Мөн элэг нэгт залуучууд эмчилгээнд нь зориулж хандив өргөөд байна. Их аварга Хакүхо М.Даваажаргал “Бид бүхэн чадах чинээгээрээ дэмжиж байгаа. Хавиргаар нь хатгуулж өвдөхийг мэдсэн ч ийм хүнд өвчин тусна гэж огт санасангүй” гэсэн байна.

Хуваалцах