А.Медведийн нэрэмжит тэмцээнд манай бөхчүүд зодоглоно
Беларусь улсын нийслэл Минск хотын Спортын ордонд энэ сарын 18-19-ний өдрүүдэд болох олимпийн гурав, дэлхийн долоон удаагийн аварга А.Медведийн нэрэмжит олон улсын уламжлалт “Гран-При” тэмцээн болох гэж байна.
Мэдээллийн алба

Беларусь улсын нийслэл Минск хотын Спортын ордонд энэ сарын 18-19-ний өдрүүдэд болох олимпийн гурав, дэлхийн долоон удаагийн аварга А.Медведийн нэрэмжит олон улсын уламжлалт “Гран-При” тэмцээн болох гэж байна.
Тэмцээнд манай бөхчүүдээс:
61 кг- Г.Отгонбаатар /Спортын мастер, ”Гацуурт-Олимп” клуб/,
65 кг-ын жинд Г.Мандахнаран /Гавьяат тамирчин, ”Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга/,
Б.Номин /ОУХМ, "Гацуурт-Олимп" клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин, МҮИС, ДАШТ-ний мөнгөн медальт/,
70 кг- Б.Батсүх /Спортын мастер, "Хасу-Мегастарс" клуб/,
Д.Хатанбаатар /”Сүлд” спорт хороо/, 86 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Баатарын Нямбаяр /”Женко” клуб, залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт/
97 кг-М.Билгүүтэй/Спортын мастер, "Женко" клуб/ нар зодоглохоор болжээ.
Дасгалжуулагч:
Б.Баяраа- Эрэгтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч
Л.Энхбаяр- Эрэгтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч
Шүүгч:
Х.Чойжилжав- Олон улсын шүүгч шүүгчээр оролцоно..
А.Медведийн нэрэмжит олон улсын тэмцээнд ОХУ-аас оролцох бүрэлдэхүүнд дэлхийн аварга Абдусалам Гадисов, Сослан Романов, Хетаг Цабалов, олимпийн аварга, дэлхийн 5 удаагийн аварга Хажимурат Гацалов, Гүрж улсаас оролцох багийн бүрэлдэхүүнд дэлхийн аварга Владимир Хинчегашвили, ДАШТ-ний хүрэл медальт Гено Петриашвили, Сандро Аминашвили, Европийн хошой аварга Давид Марсагишвили нарын хүчтэй өрсөлдөгчид багтсан байна. Тус тэмцээнээс өнгөрсөн жил Гавьяат тамирчин Э.Бэхбаяр хүрэл медаль хүртэж байжээ.


















