А.Милик хамгийн залуудаа гоол оруулсан тоглогч
Европын аварга шалгаруулах тэмцээний "C" хэсгийн хүрээнд явагдсан Умард Ирланд болон Польшийн шигшээ багуудын тоглолтод Гоол оруулсан довтлогч Польшийн шигшээ багийн өмсгөлтэйгээр хамгийн залуудаа гоол оруулсан тоглогч боллоо.
Мэдээллийн алба

Европын аварга шалгаруулах тэмцээний "C" хэсгийн хүрээнд явагдсан Умард Ирланд болон Польшийн шигшээ багуудын тоглолтод Гоол оруулсан довтлогч Аркадиуш Милик Польшийн шигшээ багийн өмсгөлтэйгээр хамгийн залуудаа гоол оруулсан тоглогч боллоо.
Тэрбээр гоол оруулахдаа 22 нас 104 хоногтой байсан нь энэхүү амжилтыг шинэчлэхэд хангалттай байв.
Арек Миликийн хувьд 2012 оноос шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдан тоглохдоо 27 тоглолтод оролцож 12 гоол оруулсан гэх чамгүй үзүүлэлтийг үзүүлж байна.
22 настай залуу довтлогч А.Милик Нидерланд улсын лигийн хүрээнд 31 тоглолтод 21 гоол оруулсан нь түүнийг шигшээ багд багтан тоглолтонд оролцлоход хангалттай сайн үзүүлэлт байлаа.


















