Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

А.Мөнхбатын жин илүүдсэнээр дэвжээнд гарсангүй

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зуны XV паралимпийн наадам үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө харааны бэрхшээлтэй иргэдийн жүдо бөхийн төрөлд Монголын хоёр тамирчин өрсөлдөх байв. Гэвч эрэгтэйчүүдийн 66 кг жинд А.Мөнхбат дэвжээнд гарч чадсангүй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Мөнхбатын жин илүүдсэнээр дэвжээнд гарсангүй
А.Мөнхбатын жин илүүдсэнээр дэвжээнд гарсангүй. Зураг: МҮОНРТ

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зуны XV паралимпийн наадам үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө харааны бэрхшээлтэй иргэдийн жүдо бөхийн төрөлд Монголын хоёр тамирчин өрсөлдөх байв. Гэвч эрэгтэйчүүдийн 66 кг жинд А.Мөнхбат дэвжээнд гарч чадсангүй. Учир нь манай бөх барилдааны өмнөх жингийн давтан үзлэгт хамрагдахад илүүдэлтэй байснаар тэмцээнээс хасагдсан байна. Тэмцээний өмнөх өдөр болсон жингийн үзлэгт А.Мөнхбат 65 кг есөн грамм байсан бол барилдааны өмнө 70 кг 800 грамм болсноор дүрмийн дагуу эхний барилдааныг хийх боломжгүй болжээ.

Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн Б.Ууганхүү хүрэл медаль хүртсэнийг бид өмнө нь мэдээлсэн.

Сонирхуулахад, харааны бэрхшээлтэй иргэдийг В1, B2, B3 гэж ангилах бөгөөд манай тамирчид хамгийн сайн хараатай буюу В3-т багтсан. Харин В1 хараагүй, В2 дунд зэргийн хараатай ангилалд багтдаг аж.

Хуваалцах