Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

А.Очирсүх ОУХМ цолны болзол хангалаа

Норвегийн Лиллехаммер хотноо болсон залуучуудын өвлийн II олимп өчигдөр өндөрлөлөө. Тус наадамд манай улсаас цаначин А.Очирсүх, эмэгтэй тэшүүрчин ОУХМ Б.Сумъяа оролцсон.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Очирсүх ОУХМ цолны болзол хангалаа
А.Очирсүх ОУХМ цолны болзол хангалаа. Зураг: МҮОНРТ

Норвегийн Лиллехаммер хотноо болсон залуучуудын өвлийн II олимп өчигдөр өндөрлөлөө. Тус наадамд манай улсаас цаначин А.Очирсүх, эмэгтэй тэшүүрчин ОУХМ Б.Сумъяа оролцсон.

Цаначин А.Очирсүх 10 км-ын тэших техникээр 28:07.5 хугацаанд замаа туулж, Олон улсын хэмжээний мастер цолны болзол биелүүлжээ. Энэ зайнд нийт 50 тамирчин уралдсанаас манай тамирчин 41 дүгээр байрт орж, хувийн амжилтаа ахиулсан байна. Мөн Залуучуудын өвлийн II олимпоос манай улсын тамирчин, ОУХМ Б.Сумъяа анхны аварга цолыг хүртсэн билээ.

Хуваалцах