Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

А.Роббен Голландын оны шилдэг тамирчин боллоо

Голланд улсын 2014 оны шилдэг тоглогчоор Голландын хөлбөмбөгийн шигшээ, Бундеслигийн “Бавари” /Мюнхен/ багийн хагас хамгаалагч Арьен Роббен тодорлоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Роббен Голландын оны шилдэг тамирчин боллоо
А.Роббен Голландын оны шилдэг тамирчин боллоо. Зураг: МҮОНРТ

Голланд улсын 2014 оны шилдэг тоглогчоор Голландын хөлбөмбөгийн шигшээ, Бундеслигийн “Бавари” /Мюнхен/ багийн хагас хамгаалагч Арьен Роббен тодорлоо. Энэ жил 30 настай тэрбээр сүүлийн 27 жилд улсынхаа шилдэг тамирчнаар тодорсон анхны хөлбөмбөгч болсон байна. Хөлбөмбөгчдөөс хамгийн сүүлд 1987 онд Рууд Гуллит оны шилдэг тамирчин болж байжээ.

Арьен Роббен энэ жил “Бавари” багтайгаа Германы аварга шалгаруулах тэмцээн, Германы цомын тэмцээнд түрүүлж хоёрын зэрэг цом дараалан өргөсний дээр шигшээ багтайгаа хамт “Бразил 2014” ДАШТ-д оролцож, хүрэл медаль хүртсэн юм. Түүний хувьд "Би нэг тоглолтод 2-3 гоол хийж байж өөртөө таалагддаг" гэсэн байдаг. Тэрбээр өөртөө шалгуур өндөртэй тамирчин юм.

Хуваалцах