“А Sound” “Улаанбаатар” чуулгатай хамтарна
Амьд хөгжмийн “А Sound” хамтлаг 10 жилийн ойгоо угтан “Yesterday” хэмээх тоглолтоо энэ сарын 17-нд нийслэлийн “Улаанбаатар” чуулгын тайзнаа хийх гэж байна. Тэд тус чуулгын симфони оркестртэй хамтран тоглох гэж буйгаараа онцлог. Гэхдээ дээрх хамтлагийнхан өөрийнхөө дуунуудаас биш алдарт “Битлз” хамтл
Мэдээллийн алба

Амьд хөгжмийн “А Sound” хамтлаг 10 жилийн ойгоо угтан “Yesterday” хэмээх тоглолтоо энэ сарын 17-нд нийслэлийн “Улаанбаатар” чуулгын тайзнаа хийх гэж байна. Тэд тус чуулгын симфони оркестртэй хамтран тоглох гэж буйгаараа онцлог. Гэхдээ дээрх хамтлагийнхан өөрийнхөө дуунуудаас биш алдарт “Битлз” хамтлагийн дуунуудаас сонгох гэнэ.
Удирдаачаар Д.Нямдаш ажиллах бол дууны хөрвүүлэг, найруулгыг жазз хөгжмийн “Kush & Oyuka” хамтлаг хийж буй.
Сонирхуулахад “A Sound”-ийн залуус хамтлагийнхаа 10 жилийн ойд зориулж, цомог хэвлүүлэх гэж байгаа юм билээ.


















