Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар өнөөдөр дархан аварга цолоо авна

Өнгөрсөн хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нар "Үндэсний их баяр наадмын тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулж, “далай аварга” цолыг хассан.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар өнөөдөр дархан аварга цолоо авна
А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар өнөөдөр дархан аварга цолоо авна. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нар "Үндэсний их баяр наадмын тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж, “далай аварга” цолыг хассан.

Ингэснээр даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёр дархан аварга цол хүртэхээр болсон юм. Харин өнөөдөр шинээр батлагдсан хуулийн дагуу А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт дархан аварга цол олгохоор болжээ.

Дашрамд дурдахад, Шинээр батлагдсан хуульд үндэсний их баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөх ес давбал, үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын аварга цол олгож, улмаар арав давж түрүүлбэл улсын даян аварга цол олгох, мөн найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд улсын арслан, улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн бол улсын аварга цол олгохоор болсон юм.

Хуваалцах