Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

А.Сүхбат сонгуульд нэр дэвшихгүй бол энэ жилийн наадмаар барилдана

Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга А.Сүхбат энэ жилийн УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс нэр дэвшихгүй бол Улсын баяр наадмаар зодоглох гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Сүхбат сонгуульд нэр дэвшихгүй бол энэ жилийн наадмаар барилдана
А.Сүхбат сонгуульд нэр дэвшихгүй бол энэ жилийн наадмаар барилдана. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга А.Сүхбат энэ жилийн УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс нэр дэвшихгүй бол Улсын баяр наадмаар зодоглох гэнэ. Энэ талаар аваргын авга ах Н.Зоригтбаатар нэгэн сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ. Тэрбээр “Дархан аварга А.Сүхбат: Монголчууд үнэн байхад л дуртай” номыг бичсэн билээ.

2001 оны наадмаар 1024 бөх барил­даж, А.Сүхбатыг түрүүлж улсын аварга цол хүртэхэд “Ах нь чиний тухай ном бичиж өгнө өө” гэж амласан нь ийнхүү биелэлээ олов.

Н.Зоригтбаатар цааш ярихдаа “Энэ жилийн сон­гуульд А.Сүхбат нэр дэв­ших бодолтой байгаа юм билээ. Хэрвээ яг батлагдвал энэ жилийн наадмаар барилдахгүй, нэр дэвшихгүй бол барилдана гэсэн” гэжээ.

Хуваалцах