Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Аат их аваргын дархан түрүүнүүд

Ийнхүү 1964, 1965 онд улсын аварга Ч.Бээжин, дархан аварга Х.Баянмөнх нарыг улсын арслан, заан цолтой байхад нь орхин түрүүлж, улсын аварга цол хүртсэн түүхтэй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аат их аваргын дархан түрүүнүүд
Аат их аваргын дархан түрүүнүүд. Зураг: МҮОНРТ

Аат их аварга Ж.Мөнхбат үндэсний их баяр наадамд зургаан удаа (1963-1967, 1974) түрүүлсэн билээ.

Тодруулбал 1963 онд улсын арслан У.Мижиддоржийг орхин түрүүлж, улсын арслан цол хүртсэн юм.

Ийнхүү 1964, 1965 онд улсын аварга Ч.Бээжин, дархан аварга Х.Баянмөнх нарыг улсын арслан, заан цолтой байхад нь орхин түрүүлж, улсын аварга цол хүртсэн түүхтэй.

1966, 1967 онд дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх нарыг орхин түрүүлсэн юм.

Харин 1974 онд дархан аварга Х.Баянмөнхийг дахин орхин сүүлчийн удаа түрүүлсэн билээ. Мөн анхны цагаан сарын барилдаанд 1963 онд манлайлж, нийтдээ зургаан удаа түрүүлснээр бүх бөхчүүдээс дөрөвт орох амжилт үзүүлжээ.

Түүний өмнө дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх, Б.Түвдэндорж нар зогсдог билээ.

Улсын их баяр наадамд нийт 23 удаа шөвгөрч байв. Хамгийн сүүлд 1994 онд 53 насандаа зургаан даван шөвгөрч, улсын заан Р.Гансүхэд унасан билээ.

Хуваалцах