Аав нь одоо харьж явна...
Аав нь одоо харьж явнаа үр минь Ажилаа дуусгаад хүү чамдаа яарч явна Цагийн зүү арван хоёр хэдийн өнгөрсөн ч Цагаасаа урьтаж харих завгүй байлаа
Мэдээллийн алба

Аав нь одоо харьж явнаа үр минь
Ажилаа дуусгаад хүү чамдаа яарч явна
Цагийн зүү арван хоёр хэдийн өнгөрсөн ч
Цагаасаа урьтаж харих завгүй байлаа
Цагаан шонхорын хүч зоригийг илтгэсэн
Цагдаагийн албанд тангараг өргөж
Мөрдөс зүүсэн төрийн элч болохоор
Мөддөө харихгүй нь гэж ээжид нь бас хэлсэн байгааХууль сахиагүй хулчгар нэгний хийсэн
Хуумгай явдлыг таслан зогсоох үүрэгтэй
Хугацаа алдаж хойш тавьж боломгүй
Худлаа хэлснийг өршөөж өөгшүүлж болдоггүй ажилтайАавынх нь үүрэг амар амгаланг сахиулах
Амжиж хүүдээ очихоо урьтал болгож чаддаггүй юм
Ангийн хуралд чинь олон очиж баярлуулаагүй
Аавыгаа миний хүү ойлгож л байгаа байх дааЖирийн нэг ахлагч гэж санаа амар байна гэж үгүй
Жижигхэн тооноор минь гэрэлтэй байгааг мэдэж байгаа
Ээжийнхээ үгэнд орж хичээлээ сайн хийгээд
Эхний улирлаар онц гарна гэж хичээгээрэйМиний хүүгийн бичсэн зохион бичлэг бүрээс
Миний аав гэсэн үг олон байгааг аав нь уншсан
Аав нь хүүгийнхээ, хүү нь аавынхаа бахархал болж чадвал
Айл гэрийн амар амгалан тэр юм дааИйм амгаланг айл бүрт хүргэх гэж
Ирж буй аюул бүхнийг таслан зогсоох гэж
Дуудлага бүрийг амар тайван болгох гэж
Дутуу нойроо бүтэн болгох гэж амралгүйТөрийн ажилаасаа түр амсхийж
Түвшин амьдралыг та нартаа бэлэглэхээр
Одоо аав нь харьж явна
Орчлонгийн зөв замаар алхаж явнаХүү минь...


















