Абдулрашид Садулаев Олимпийн эрхээ авлаа
Оросын шигшээ багийн дасгалжуулагчдын санал нэгтэй шийдвэрээр "Оросын танк" хочит Абдулрашид Садулаевийг ямар нэгэн сорилгогүйгээр “Рио-2016” Олимпийн шигшээ багт шууд багтаалаа.
Мэдээллийн алба

Оросын шигшээ багийн дасгалжуулагчдын санал нэгтэй шийдвэрээр "Оросын танк" хочит Абдулрашид Садулаевийг ямар нэгэн сорилгогүйгээр “Рио-2016” Олимпийн шигшээ багт шууд багтаалаа. Дэлхийн хошой аварга тэрбээр ийнхүү энэ оны Оросын АШТ-ийг өнжиж, зөвхөн бэлтгэл сургуулилтдаа анхаарах болжээ.
Түүний гол өрсөлдөгч Шамиль Кудиямагомедов ч энэ шийдвэрийг нь дэмжсэн байна. Садулаев 2016 он гарснаас хойш нэг ч тэмцээнд барилдаагүй бөгөөд энэ сарын сүүлчээр Европийн залуучуудын АШТ, зургаадугаар сард Польшийн олон улсын тэмцээнд оролцохоор төлөвлөжээ.


















