Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Абу Даби"-гийн гран при маргааш эхэлнэ

Арабын нэгдсэн Эмират улсын "Абу Даби"-гийн жүдо бөхийн гран при тэмцээн маргааш эхэлнэ. Тэмцээн аравдугаар сарын 31-наас арваннэгдүгээр сарын 2-ны хооронд болохоор Олон улсын жүдогийн календарт төлөвлөгдсөн байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Абу Даби"-гийн гран при маргааш эхэлнэ
"Абу Даби"-гийн гран при маргааш эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Арабын нэгдсэн Эмират улсын "Абу Даби"-гийн жүдо бөхийн гран при тэмцээн маргааш эхэлнэ. Тэмцээн аравдугаар сарын 31-наас арваннэгдүгээр сарын 2-ны хооронд болохоор Олон улсын жүдогийн календарт төлөвлөгджээ. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагчаар О.Балжинням ажиллаж байна. Манай жүдочдоос эрэгтэй, эмэгтэй 10 шилдэг жүдоч өрсөлдөж юм.

Багийн бүрэлдэхүүнд эрэгтэй жүдочдоос 60 кг-д Х.Амартүвшин, Хэрлэн 66 кг-д Алтансүх, 73 кг-д Г.Одбаяр, 100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэй жүдочдоос 48 кг-д М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Мөнхзаяа, 70 кг-д Ц.Наранжаргал нар барилдах аж.

Хуваалцах