Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Абу Даби”-гийн Их дуулгаас Г.Отгонцэцэг алт, М.Уранцэцэг хүрэл медаль хүртжээ

Эмэгтэйчүүдийн 48 кг жинд Казахстан улсын нэрийн өмнөөс зодоглосон Олимпийн хүрэл медальт Г.Отгонцэцэг түрүүлжээ. Тэрбээр Сербийн бөх М.Николичийг цэвэр ялсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Абу Даби”-гийн Их дуулгаас Г.Отгонцэцэг алт, М.Уранцэцэг хүрэл медаль хүртжээ
“Абу Даби”-гийн Их дуулгаас Г.Отгонцэцэг алт, М.Уранцэцэг хүрэл медаль хүртжээ. Зураг: МҮОНРТ

Арабын нэгдсэн Эмират улсад жүдо бөхийн “Абу Даби”-гийн Их дуулга тэмцээн үргэлжилж байна. Тэмцээнд 33 орны 184 тамирчин өрсөлдөж буй юм. Монгол Улсаас эмэгтэйчүүдийн 48 кг жинд МУГТ М.Уранцэцэг зодоглосон. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, дараагийн барилдаанаа Сербийн бөх М.Николичтэй хийжээ.

МУГТ М.Уранцэцэг М.Николичид юүко үнэлгээгээр ялагдсан ч хүрэл медалийн төлөө Францын бөхийг цэвэр ялж, медалийн тавцанд зогсох болзол хангасан байна.

Эмэгтэйчүүдийн 48 кг жинд Казахстан улсын нэрийн өмнөөс зодоглосон Олимпийн хүрэл медальт Г.Отгонцэцэг түрүүлжээ. Тэрбээр Сербийн бөх М.Николичийг цэвэр ялсан байна.

Хуваалцах