Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“ABU Robocon–2019”-ийн шүүгчдийн бүрэлдэхүүнд хэн хэн багтав

“ABU ROBOCON-2019” нэртэй тус тэмцээнд 16 орны 17 баг маргааш “Буянт-Ухаа” спортын ордонд өрсөлдөж буй. Харин манай улс давуу эрхийнхээ дагуу хоёр баг оролцуулж байгаа юм.

AR
ABU Robocon-2019 Mongolia

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“ABU Robocon–2019”-ийн шүүгчдийн бүрэлдэхүүнд хэн хэн багтав
“ABU Robocon–2019”-ийн шүүгчдийн бүрэлдэхүүнд хэн хэн багтав. Зураг: МҮОНРТ

“ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж байна.

Тус тэмцээнийг МҮОНРТ, Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо хамтран Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор манай улсад анх удаа зохион байгуулж буй.

“ABU ROBOCON-2019” нэртэй тус тэмцээнд 16 орны 17 баг маргааш “Буянт-Ухаа” спортын ордонд өрсөлдөж буй. Харин манай улс давуу эрхийнхээ дагуу хоёр баг оролцуулж байгаа юм.

Уг тэмцээний ерөнхий шүүгчээр МУИС-ийн багш Ө.Батбаяр, Монгол Улсад зохион байгуулагдаж буй робокон тэмцээний зохион байгуулах хорооны зөвлөх А.Замилан, ABU-ийг төлөөлж, Японы нийслэл Токиогийн Институтын хүндэт профессор Шимизү Масаши, Вьетнамын үндэсний телевиз мэдээллийн технологи болон телевизийн хэмжилзүйн төвийн дэд захирал Үэн Дэ Тун, Фижи телевизийн робоконы ерөнхий зөвлөх Майкл Дэниел Кайзер Вүүд нар ажиллаж байна.

Тэмцээний нээлт 15:00 цагт албан ёсоор эхэлнэ.

Ивээн тэтгэгчээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Худалдаа хөгжлийн банк, “Оюу толгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Таван толгой”, Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ)ХК ажиллаж байна.

Хуваалцах