Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Abu roboсon-2019 Mongolia" олон улсын роботын тэмцээний хэвлэлийн хурал болно

Тэмцээн энэ ням гарагт “Буянт-Ухаа” спортын ордонд болох бөгөөд Монгол, БНХАУ, Египт, Фижи зэрэг 16 орны 17 баг өрсөлдөнө.

AR
ABU Robocon-2019 Mongolia

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Abu roboсon-2019 Mongolia" олон улсын роботын тэмцээний хэвлэлийн хурал болно
"Abu roboсon-2019 Mongolia" олон улсын роботын тэмцээний хэвлэлийн хурал болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдах гэж буй "Abu roboсon-2019 Mongolia" олон улсын роботын тэмцээний хэвлэлийн хурал өнөөдөр 12:00 цагт "Holiday inn" зочид буудлын хоёр давхрын хурлын танхимд болно.

Үүнд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, дэд захирал Г.Гэрэл, ерөнхий продюсер Д.Ганчимэг, “ABU Robocon–2019 Mongolia” олон улсын төслийн ерөнхий продюсер Г.Агааноров, “ABU Robocon” төслийн нарийн бичгийн газрын мэргэжилтэн, "Эн-Эч-Кэй" телевизийн продюсер Ёшида Такуши, “ABU Robocon” төслийн ерөнхий продюсер, "Эн-Эч-Кэй" телевизийн продюсер Ёшида Такүши нар оролцох юм.

Тэмцээн энэ ням гарагт “Буянт-Ухаа” спортын ордонд болох бөгөөд Монгол, БНХАУ, Египт, Фижи зэрэг 16 орны 17 баг өрсөлдөнө.

Хуваалцах