Ачааны 10 машин шар айраг хулгайлагджээ
Германы баруун хэсэгт үл мэдэгдэх этгээдүүд 300 мянган литр шар айраг хулгайлжээ.
Б.
Б.Жамбалдорж
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Германы баруун хэсэгт үл мэдэгдэх этгээдүүд 300 мянган литр шар айраг хулгайлжээ. Ийм их хэмжээний ундааг тээвэрлэхийн тулд дор хаяж 10 ширхэг ачааны машин шаардлагатай юм.
Уг ачаа Крефельд хотод хадгалагдаж байсан гэнэ. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар шар айраг ачсан цуваа Дуйсбург хот орох замаар өнгөрчээ. Тус хот Умард Рэйн-Вестфали мужийн нийслэл Дюссельдорфоос холгүй оршдог аж.
Хуваалцах


















