Адриано хар тамхины хэрэгт шалгагдаж байна
Бразилийн шигшээ багийн довтлогч асан Адриано хууль бус хар тамхины хэрэгт орооцолдлоо.
Мэдээллийн алба

Бразилийн шигшээ багийн довтлогч асан Адриано хууль бус хар тамхины хэрэгт орооцолдлоо. Тэрбээр өнгөрсөн шөнө баривчлагдсан бөгөөд хар тамхи наймаалдаг этгээдэд хөрөнгө мөнгөний болон эд материалын туслалцаа үзүүлсэн гэдгээр шалгагдаж байгаа юм.
Түүнийг наймаанд орооцолдсон нь тогтоогдвол 10 хүртэлх жилийн хорих ялаар цээрлүүлэх ба Л.Адриона өмнө нь олон удаа сэжиглэгдэн шалгуулж байсан ч хариуцлага тооцуулж байгаагүй юм.
Мөн тэрээр Францын лигийн "Ли Харве" хэмээх клубд нэгдэх байсан ч энэ явдлаас үүдэн ажил удааширчээ.


















