Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Aeroflot open” тэмцээний “С” ангилалд ДШХМ Э.Болдоо түрүүллээ

ДШХМ Э.Болдоо нэг сар дарааллан болсон хоёр томоохон олон улсын нээлттэй тэмцээнд түрүүлсэн энэхүү амжилтаараа гадаад чансаагаа +73.2-оор нэмэгдүүлэх нь тодорхой боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Aeroflot open” тэмцээний “С” ангилалд ДШХМ Э.Болдоо түрүүллээ
“Aeroflot open” тэмцээний “С” ангилалд ДШХМ Э.Болдоо түрүүллээ. Зураг: МҮОНРТ

“А” ангилал буюу гадаад чансаагаар 2500-аас дээш, “B” ангилал буюу 2300-аас 2550 хүртэлх, “C” ангилал буюу 2300 хүртэлх чансаатай шатарчдын “Блиц” буюу түргэн тоглолт гэсэн дөрвөн ангилалтай зохион байгуулагддаг “Aeroflot оpen” олон улсын нээлттэй тэмцээн ОХУ-ын Москва хотноо энэ сарын 19-нд эхэлсэн.

Тус тэмцээний “B” ангилалд ОУМ С.Билгүүн, ОУМ С.Ган-Эрдэнэ, ОУМ У.Насанжаргал, ДШХМ С.Чингүүн, “C” ангилалд ДШХМ Б.Баярмандах, ДШХМ Э.Болдоо, Б.Ананд нар өрсөлдсөн.

Үүнээс “C” ангиллыг саяхан зохион байгуулагдсан “Moscow open” олон улсын нээлттэй тэмцээний аварга, Монголоос ОХУ-д суралцаж буй оюутан ДШХМ Э.Болдоо найман өргийн дараах байдлаар 7 оноотой ганцаараа тэргүүлээд байсан юм.

Тэгвэл тус тэмцээний дүн гарч ДШХМ Э.Болдоо есөн өргөөс 7.5 оноотой 2490 гадаад чансааны үзүүлэлтээр тэргүүлсэн бол түрүү жилийн дэд аварга ДШХМ Б.Баярмандах шагналт 16 дугаар байр, өсвөрийн шатарчин Б.Ананд шагналт 33 дугаар байрт шалгарлаа.

Ташрамд дуулгахад, ДШХМ Э.Болдоо нэг сар дарааллан болсон хоёр томоохон олон улсын нээлттэй тэмцээнд түрүүлсэн энэхүү амжилтаараа гадаад чансаагаа +73.2-оор нэмэгдүүлэх нь тодорхой боллоо.

Мөн өсвөрийн шатарчин Б.Анандын хувьд тус тэмцээнд амжилттай тоглож гадаад чансаагаа +94.4-өөр нэмэгдүүлсэн нь онцлох амжилт байв.

Хуваалцах