Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Африкаас хамгийн олон удаа олимпод оролцож буй Сегун Ториола

Нигер улсын ширээний теннисний тамирчин Сегун Ториола хамгийн олон удаа олимпод оролцож байгаа бөгөөд 1992 оны Барселоны олимпод анх оролцож байжээ.

Ч.
Ч.Энхзул

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Африкаас хамгийн олон удаа олимпод оролцож буй Сегун Ториола
Африкаас хамгийн олон удаа олимпод оролцож буй Сегун Ториола. Зураг: МҮОНРТ

Нигер улсын ширээний теннисний тамирчин Сегун Ториола хамгийн олон удаа олимпод оролцож байгаа бөгөөд 1992 оны Барселоны олимпод анх оролцож байжээ.

Энэ удаагийн “Рио-2016” олимп түүний хувьд долоо дахь нь болж байгаа юм. Тэрбээр энэ удаагийнхаа тэмцээнд эхний тойрогтоо Японы тамирчинтай учраа таарч ялагдал хүлээжээ.

Энэхүү тоглолтынхоо талаар сэтгүүлчдэд ярихдаа “Японы тамирчин үнэхээр сайн тоглолоо. Харин би жоохон асуудалтай байсан юм. Түүнчлэн өнөөдрийн тоглолтыг сонирхож, хөгжөөн дэмжиж байсан нийт үзэгчдэдээ баярлалаа гэж хэлэх хэрэгтэй байх. Манай улсын гэлтгүй Бразил хүмүүс ч олноор дэмжиж байгаа харагдсан. Ер нь Бразилийн ард түмэн ширээний теннист маш дуртай, хайртай хүмүүс юм. Та бүхний дэмжлэг дунд тоглосондоо баяртай байна” хэмээн ярьжээ.

Хуваалцах