Aфрикийн шилдэг хөлбөмбөгчний төлөөх өрсөлдөөн эхэллээ
Aфрикийн хөлбөмбөгийн холбоо тивийнхээ шилдэг тоглогчийн төлөө өрсөлдөж буй хөлбөмбөгчдийн нэрсийг зарласан байна.
Мэдээллийн алба

Aфрикийн хөлбөмбөгийн холбоо тивийнхээ шилдэг тоглогчийн төлөө өрсөлдөж буй хөлбөмбөгчдийн нэрсийг зарласан байна. Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар шилдэг тоглогчийн шагналыг авах магадлал өндөртэй гурван тоглогчоор Мусо, Ндойе, Яя Туре нарыг нэрлэж байна.
Мөн "Оны тэргүүн тоглогчийн сунгаа ирэх оны нэгдүгээр сар хүртэл үргэлжлэх ба наймны өдөр зарлана" гэж Африкийн хөлбөмбөгийн холбооны эх сурвалж мэдээлж байна. Сонирхолтой нь сүүлийн гурван жил Африкийн шилдэг хөлбөмбөгчөөр "Манчестер Сити"-гийн хагас хамгаалагч Яя Туpе шалгараад байгаа юм.


















